Pages

Friday, September 25, 2009

Оюутан хүн бүрт...

Оюутан та эрхээ мэдэх үү?

Оюутан та хүний хувьд эдлэх ёстой эрхээ бүрэн дүүрэн эдэлж чаддаг болов уу?

Багш чинь таныг хичээлээс хоцорлоо гээд муу дүн тавьдаг атлаа өөрөө хоцорчихоод гэмгүй гэгээн дүрээ үзүүлээд явдаг уу?

Танай сургуулийн анги танхим танай ангийнханд хангалттай хүрэлцдэг үү?
Хичээл дээрээ та орчин үеийн техник тоног төхөөрөмж, хангалттай сургалтын материал хэрэглэж чаддаг уу?
Та өнөөдөр их сургуулиас авч байгаа үйлчилгээндээ хэдэн төгрөг төлдөг вэ?

Үеийн найз чинь эсвэл та өөрөө ялгаварлан гадуурхалтанд өртдөг үү?

Та нэр төртэй байж чаддаг уу? Хүмүүс таныг хүн гэж хүндэтгэж харьцдаг уу? Оюутан гээд юм бүрийн ард үлдээж нэр төрийг чинь үгүйсгэдэг үү? Автобусан дотор ад үзээд, элдэвээр хэлүүлдэг үү?

Танай сургуулийн оюутны зөвлөл оюутан таны эрхийг хамгаалахын төлөө юу хийсэн бэ?

Сургуулийн танилцах үдэшлэг, шинэ жил чинь үнэхээр сайхан болж өнгөрсөн үү?
Хэн нэгэн найз чинь танил чинь мөнгөгүйгээсээ болоод орж чадаагүй юм биш биз?
Эсвэл хэн нэгэн найз чинь гэмгүй яваад архи уудаг ах, эгч нарт зодуулчихаагүй биз?
Та оюутны зөвлөлөө таны төлөө ажилдаг гэдэгтэй санал нийлэх үү? эсвэл тэр хүмүүс халаасан дахь мөнгөө арвижуулахын төлөө ажилдаг гэдэгтэй санал нийлэх үү?

Эмнестигийн оюутнууд яг одоо энэ тухай хэлэлцэж , хамтдаа үнэний төлөө, шударга ёсны төлөө, эдлэх ёстой эрхийнхээ төлөө тэмцэж байна.

Дараагийн уулзалт маань 10-р сарын 27-ны мягмар гарагт 6 цагт

Оюутан таны санал бидэнд танд өөрт чинь маш үнэ цэнтэй байх болно.

Wednesday, September 23, 2009

"Хамтдаа хөгжицгөөе" сургалтын булан

Оюутны бүлгийн уулзалтын үеэр бид залуучууд та бүхнээсээ "СУРГАЛТЫН ТАЛААРХ" санал асуулга явуулсан билээ. Тэгвэл таны хүссэн сургалтуудыг бид тун удахгүй та бүхэнд боломж бололцоогоороо хүргэх болно.

GPS-д саналаа өгөөрэй

Залуучуудаа GPS 2011-2012 онд хэрэгжүүлэх ажлуудад саналаа ирүүлээрэй.

Monday, September 21, 2009

Сурагчдын бүлгийн уулзалт-Хүний эрх театрын сургалт

Өнгөрсөн 9-р сарын 21-ний өдөр манай оюутан, сурагчдын бүлгүүдийн уулзалт болж өнгөрлөө.
Сурагчдын бүлгийнхэн маань хамтдаа хөгжөөнт тоглоом тоглож, бүлгээ яаж идэвхжүүлэх тухай ярилцаж, GPS ирэх 2 жилийн Эмнести Интернэшнлийн үйл ажиллагааны бодлогод өөрсдийн бодол саналаа илэрхийллээ.
Сурагчдын бүлэгт зориулж бүлгийн ахлагч Анударь, оюутны бүлгийн гишүүн Б.Энхбаяртай хамтарч "Хүний Эрх-Театр" сургалтыг тун удахгүй эхлэх болно. Сургалт маань маш хөгжилтэй байж маш олон театрын техникүүдийг агуулах болохоор ирээдүйд та мундаг жүжигчин болох эхлэл чинь ч тавигдаж болно шүү дээ. Түүнээс гадна хөгжөөнт тоглоом хүний эрхийн мэдлэг мэдээллийг агуулж байгаа болохоор үзээд алдаарай ховорхон боломж шүү!!!
/зөвхөн сурагчдад шүү/

Тиймээс сурагч та бүхэн найз нөхдөө, оюутан ах эгч нар маань дүү нартаа дамжуулж хэлээд бидэнд бүртгүүлээрэй. Хүний тоо хязгаартай болохоор амжиж утасдаарай.
Анударь 99152814, Энхбаяр 99942228

Thursday, September 17, 2009

Хөлсөө гартал бүжиглэсэн Хөгжөөнт Шотланд бүжгийн үдэшлэг тун сайхан боллоо.

Хөлсөө гартал бүжиглэсэн Хөгжөөнт Шотланд бүжгийн үдэшлэг тун сайхан боллоо.



"Social events" цуврал арга хэмжээ маань "Шотланд бүжгийн үдэшлэг"-ээр нээлтээ хийлээ. Өнгөрөгч 10-р сарын 3-ны бямба гаригт Эмнестигийн маань охид хөвгүүд МУИС-ын Урлагийн "А" заалны тайзан дээр хамтдаа хөлсөө гартал бүжиглэж, хөгжөөнт тоглоомуудыг тоглож мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөсөн. Монголчууд багаар ажиллахдаа муу гэдэг ойлголтыг Эмнестигийн маань залуус энэ үдэш бүжгийн талбай дээр эвдэж чадлаа.




Бүжиг маань тун сонирхолтой болж өнгөрсөн бөгөөд энд ирсэн хөвгүүд нь бүх охидтойгоо, охидууд нь бүх хөвгүүдтэйгээ бүжиглээд өнгөрсөн шүү. Бүлгийн ахлагч Буяа маань залуусаа амсхийх зуур нь аман хуураараа "Үлэмжийн чанар" аяыг тоглож, хүүхдүүд маань хөгжөөнт тоглоом тоглож, шийтгэгдсэн нэгэн авьяасаа үзүүлж байлаа. "Эмнести Интернэшнл"-ийн өнөр бүл маань ямартаа ч авьяаслаг хүүхдүүдээр тасрахгүй болох нь энэ үдэш харагдаж байлаа.





Бүжгийн маань үдэшлэгт хүрэлцэн ирсэн бүх залуучууддаа МУИС-ын урлагийн заалны зохион байгуулагч н.Дуламсүрэн эгчдээ маш их талархаж буйгаа илэрхийлье.





Нийтэлсэн: Б.Энхбаяр