Pages

Friday, October 23, 2009

Кино үдэш маш сайхан болж өнгөрлөө


Бидний Анхны Кино үдэш хөгжилтэй , ихийг мэдэж ухаарсан маш сайхан болж өнгөрлөө.
Энэ удаад ирж амжаагүй залуус битгий харамсаарай дараа дараагийн Кино Үдэшт та бүхнийг урьж байна шүү.
Хамтдаа цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлцгээе залуусаа.


Үзхийг хүссэн эсвэл бусаддаа үзүүлмээр байгаа киноныхоо нэрийг явуулаарай залуусаа

Tuesday, October 20, 2009

Хатнаадаа Төрсөн өдрийн мэнд хүргье
















Хайрт найз Хатнаадаа Төрсөн өдрийн мэнд хүргье.Энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Monday, October 19, 2009

Кино үдэшлэг


Кино Үдэшт таныг урьж байна.

Эмнести Интернэшнлийн цоглог залуусаа

Оюутан залуучуудын бүлгээс та бүхэндээ зориулж англи хэл дээрх кино үдэшлэгүүдийг 7 хоног бүрийн Мягмар гаригуугуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.

10-р сарын 20-ний Мягмар гаригт бид та бүхэндээ "Groundhogs day" киног үзүүлэх гэж байна. Залуучууд та бүхэн гэртээ байгаа эсвэл байхгүй сонирхолыг чинь татсан киногоо бид бүхэнтэй хуваалцаж хамтдаа үзэх боломж нээлттэй шүү!!!

10-р сарын 20 ний 17:30 цагт доод office –доо уулзья.

"Караоке-Караоке-Караоке"

"Хүнийг хүндлэ" кампанит ажлын нээлт олон улсын ядуурлын эсрэг өдөртэй хаяа залган 10-р сарын 16 -ны тас хийсэн хүйтэн өдөр залуучуудын час хийсэн халуун зүтгэлтэйгээр жанжин Сүхийн талбай дээр амжилттай болж өнгөрлөө.

Өдөрлөгийн дараа залуучууд, ажилтнууд маань хамтдаа нэгэн үдшийг караокед дуу дуулж, бүжиглэж хөгжөөнтэйгээр өнгөрөөлөө. Захирал маань Залуучуудынхаа дунд караоке тэмцээн зарлаж ялагчийг 1 GB флаш дискээр урамшуулахаар болсон. Залуус маань тун чиг идэвхтэй дуулж өрсөлдсөөр Төрөө, Өлзий, Галаа, Элжа нар хэрхэн 100% болохоо харуулж эцсийн шатанд шалгарч үлдсэн. Цаг давчуу байсан болохоор 4-н залуус маань зүгээр л шодоод Элжад 1 GB флаш диск өгөхөөр болчихсон.

Залуучууд бидэнд үнэлж баршгүй үерхэл нөхөрлөлийн маань үүдийг дэлгэж биднийг үргэлж дэмжиж байдаг Эмнестигийнхээ ажилтнууддаа маш их баярлаж байдгаа илэрхийлье. Караоке үдшийг маань ивээн тэтгэсэн Алтай эгчдээ дахин баярласнаа илэрхийлж байна. ТА НАРТАА ЗАЛУУЧУУД НЬ ХАЙРТАЙ ШҮҮ!!!

Saturday, October 17, 2009

Блогд шинэ булан нээгдлээ.

Сайн уу?
Блог уншигчид аа. Таныг хамгийн сүүлийн удаа блог уншигч гэж дуудаж байгаадаа баяртай байна. Учир нь та энэ мөчөөс эхлэн манай блогийн зөвхөн уншигч биш хэрэглэгч болж байна. Манай блогтой холбоотой санал хүсэлт, мэдээлэл, Монголын Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллагатай холбоотой, энэ байгууллагын оюутан, сурагч, залуучуудын бүлэгтэй холбоотой, хүний эрхтэй холбоотой, найзуудтайгаа холбоотой, Энхбаяртай холбоотой, Галаатай холбоотой, Буяатай холбоотой, хов живтэй холбоотой, юутай холбоотой, ер нь юм юмтай холбоотой мэдээллийг хоорондоо солилцож, бусдадаа түгээж, уншиж мөн блог дээр нийтлүүлэхийг хүсвэл манай блогийн "Шууд л бичье" буланд та шууд л бичиж болно. Дараа та нарт том S барина аа. Баярлалаа

Бусдад аз жаргалтай харагдсан нь бус, өөрөө өөртөө сэтгэл дүүрэн байгаа нь л жинхэнээсээ аз жаргалтай.
Монтэнь

Tuesday, October 13, 2009

Хүнийг Хүндлэ



(((Demand Dignity)))



Эрхэм блог уншигчид, гишүүд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

5 дахь өдөр буюу 10-сарын 16-нд "Хүнийг Хүндлэ" компанит ажлын нээлт Сүхбаатарын талбай дээр 11.00-16.00 цагийн хооронд болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээ маань Олон Улсын Ядуурлын эсрэг өдөртэй хаяа залган Монголын Эмнести интернэшнлээс , Нийслэлийн Засаг Даргын тамгын газар, Нийслэлийн халамж үйлчилгээний газартай хамтран зохион байгуулсан.

Энэ үеэр бид "Хүнийг Хүндлэ" компанит ажлаа сурталчилж. Харин Нийслэлийн Халамж Үйлчилгээний газар 4,579 өрхийг ядуурлаас гаргах ажлын хүрээнд хийгдсэн ажлаа олон нийтэд таниулцуулсан.

Түүнчлэн Манай Урлагийн бүлгийн гишүүн дуучин QUIZA бусад дуучидтай хамтран өөрийн уран бүтээлээрээ хүнийг хүндлэ кампанит ажлын нээлтийг дэмжин оролцлоо.