"Хүнийг хүндлэ" кампанит ажлын нээлт олон улсын ядуурлын эсрэг өдөртэй хаяа залган 10-р сарын 16 -ны тас хийсэн хүйтэн өдөр залуучуудын час хийсэн халуун зүтгэлтэйгээр жанжин Сүхийн талбай дээр амжилттай болж өнгөрлөө.
Өдөрлөгийн дараа залуучууд, ажилтнууд маань хамтдаа нэгэн үдшийг караокед дуу дуулж, бүжиглэж хөгжөөнтэйгээр өнгөрөөлөө. Захирал маань Залуучуудынхаа дунд караоке тэмцээн зарлаж ялагчийг 1 GB флаш дискээр урамшуулахаар болсон. Залуус маань тун чиг идэвхтэй дуулж өрсөлдсөөр Төрөө, Өлзий, Галаа, Элжа нар хэрхэн 100% болохоо харуулж эцсийн шатанд шалгарч үлдсэн. Цаг давчуу байсан болохоор 4-н залуус маань зүгээр л шодоод Элжад 1 GB флаш диск өгөхөөр болчихсон.
Залуучууд бидэнд үнэлж баршгүй үерхэл нөхөрлөлийн маань үүдийг дэлгэж биднийг үргэлж дэмжиж байдаг Эмнестигийнхээ ажилтнууддаа маш их баярлаж байдгаа илэрхийлье. Караоке үдшийг маань ивээн тэтгэсэн Алтай эгчдээ дахин баярласнаа илэрхийлж байна. ТА НАРТАА ЗАЛУУЧУУД НЬ ХАЙРТАЙ ШҮҮ!!!

0 comments:
Post a Comment