Pages

Wednesday, January 6, 2010

10тын систем

AMNESTY-гийн залуучуудын 2010оны стратегид өөрчлөлт орлоо. үүнтэй холбогдуулан шинэ үеийн 10тын системээр үйл ажиллагаагаа явуулахаар болсныг хэлэхэд таатай байна.

Энэ 10тын системд:1. харилцаа холбооны зохицуулагч
2. social event хариуцсан
3. хүнийг хүндэл кампанит ажлын
4. цаазаар авах ялын эсрэг кампанит ажлын
5. хүний эрхийн боловсрол
6. залуучууд
7. гадаад харилцаа
8. ханын самбар
9. шинэ гишүүдийн сургалт хариуцсан зохицуулагч гэсэн 9 зохицуулагчаас бүрдэх юм.энэ 9 зохицуулагчид маань 3 сарын хугацаатайгаар сонгогдож байх болно.

ТИЙМЭЭС: Amnesty-гийн залуучуудын бүлгээс таньд өөрийн ур чадвар мэдлэгийг дээшлүүлэх боломж олгож байна.
мөн зохицуулагч болох хүсэлтэй залуучууд дараах зүйлийг заавал биелүүлсэн байх ёстой юм.
а. Amnesty-гийн тухай , үйл ажиллагааны талаар мэдлэгтэй
б. шинэ гишүүд болон бусад сургалтанд хамрагдсан байх
в. татвараа төлсөн байх
г. хариуцаж авах гэж буй ажилдаа өмнө нь оролцож байсан байх

Зохицуулагч болохыг хүсвэл хариуг 1сарын 9нөөс өмнө ирүүлээрэй.
Харин хариу ирүүлэхдээ: 1. овог нэр
2. хаана сурдаг
3.утасны дугаараа бичээрэй.

Нэмж тодруулах зүйл байвал 99152814-с асууна уу
amnesty_mn@yahoo.com

Tuesday, December 8, 2009

Quiza тоглолт



Amnesty International- ийн Урлагийн бүлгийн гишүүн дуучин QUIZAн QUIZA/QOOL нэртэй JAZZ , HIP HOP, Амьд хөгжмийн тоглолт 2009-12-12 ны өдөр 19 цагаас UB PALACE- ийн Концертийн их танхимд болох тул та бүхэн хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Тасалбарын үнэ 20000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэлийг 99079398 дугаарын утсаар авна уу.

www.voodoo.mn/quiza

Жич: Тасалбарыг Amnesty International –ийн байрнаас James- ээс авч болно.

Wednesday, December 2, 2009

Б. Батзаяа : Ядуугийн зовлон

Ядуу явахад юм бүхэн гунигтай
Яруу найрагчийн сэтгэл түмэн янзын зовлонтой
Ээжийн минь чанасан цай хүртэл нулимстай
Эцгийн минь өргөсөн сэрчим бүхэн ерөөлтэй

Зүдүү явахад юм бүхэн шаналалтай
Зүүн гартаа атгаж үлдсэн мөрөөдлөөр дүүрэн амьдралтай
Эхнэрээ тоотой баярлуулсан сэтгэл минь хортой шартай
Эрхэлж үзээгүй охин минь горьдлоор дүүрэн харцтай

Хоосон явахад юм бүхэн өнгөтэй
Хоолтой хоолгүй өнгөрөөсөн хоног өдрүүд минь дурсамжтай
Багынхаа найзын булшин дээр нулимснаас өөр үлдээх юмгүй
Баяны сэтгэлээс хэзээ ч төрөхгүй иймхэн нэг шүлэгтэй

Ядуу явахад үнэндээ
Юм бүхэн гунигтай
Яруу найрагчийн сэтгэл
Зовлонгоор баян тавилантай

Monday, November 16, 2009

Оюутны эрхийн өдөрт

Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас жил бүрийн 11дүгээр сарын 17-ны өдөр буюу Олон Улсын Оюутны Эрхийн Өдрийг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.
1939 он буюу дэлхийн 2-р дайны үед Бүгд Найрамдах Чехословак улсад нацизмийн эсрэг оюутны хөдөлгөөн өрнөсөн билээ. Уг хөдөлгөөнд оролцож байсан Прага хотын Чарлес Их Сургуулийн Анагаахын Факультетын оюутан Яан Оплетал 1939 оны 10 дугаар сарын 28-нд гэдсэндээ буудуулж хүнд шархдан, 11 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан юм. 11 дүгээр сарын 15-нд түүний оршуулгын ёслолд оролцохоор мянга мянган оюутнууд ирж, улмаар энэ нь нацизмийн эсрэг хөдөлгөөн болон өрнөжээ. Гэвч 11 дүгээр сарын 17-ны өдөр Нацистууд жагсаалыг хүч хэрэглэн тарааж, 1200 оюутныг хорих лагерьт илгээн, хөдөлгөөнийг удирдаж байсан 9 оюутныг цаазласан байна. Түүгээр барахгүй Чехословак дахь бүх Их, Дээд сургууль, коллежуудыг хаасан байна. Хожим нь 1941 онд Олон Улсын Оюутны Зөвлөл 11 дүгээр сарын 17-ны өдрийг “ Олон Улсын Оюутны Өдөр” болгон зарласанаас хойш эдүгээ 70 жил болжээ.
Эмнести Интернэшнлийн нэг том кампанит ажил нь Хүний Эрхийн Боловсрол олгох явдал юм. Тиймээс Монголын Эмнести Интернэшнл оюутан, залуучуудын эрхийг таниулах зорилгоор олон арга хэмжээ зохион явуулж ирсэн билээ. Урьд жилүүдэд МУИС, ХААИС, МУБИС зэрэг улсын болон зарим хувийн хэвшлийн томоохон сургуулиудад оюутны эрхийг таниулах үүднээс “Эрхээ мэдвэл шоколад шиг амтагдана” үйл ажиллагаа болон оюутны эрхийн сэдэвтэй илтгэлийн уралдааныг зохион байгуулсан юм. Энэ жил H1N1 томуу өвчнөөс үүдсэн онц байдал зарлаж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан бид уламжлалт ажлуудын оронд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр оюутан залууст эрхийг нь таниулах, мэдээлэл хүргэх зэрэг ажиллагаа явуулахыг зорьж байгаа юм.
Дээд боловсрол эзэмших гэдэг нь хэн нэгэнд олгосон давуу эрх биш. Хүн бүр эдийн засаг, нийгэм, соёлын болон хувийн зорилгоор боловсрол хүртэх, эзэмших тэгш эрхтэй.
“Оюутан бүр улс төрийн үзэл бодол, шашин, үндэс угсаа болон соёлын гарал, нас хүйс, нийгэм эдийн засгийн байр суурь , хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран аливаа алагчлалгүйгээр энэхүү дүрэмд заасан бүхий л эрх, эрх чөлөөг эдлэх эрхтэй” хэмээн Европын Оюутны Эрхийн Тунхагт заасан байна.

Sunday, November 8, 2009

Цэгийн массаж хийх зөвлөмж

Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:

1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)

2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)

3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)

4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)- /2 талд ээлжлэн дарна/

5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)

6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)

7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)

8-р цэг. Шилийн хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)

Цэгийн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндөгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-4-6 удаа, боломжоороо олон хоног, байнга хийхэд сайн.

Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж:

Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж:

Цэвэрлэгээг чийгтэй, нойтон аргаар, өдөрт 2-оос доошгүй удаа сайтар цэвэрлэх хэрэгтэй.

Томуугийн А(H1N1) вирүс нь хлор агуулсан ариутгалын бодист амархан идэвхгүйждэг онцлогтой тул халдваргүйтгэлийг дараах байдлаар хийж болно. Үүнд: Гадаргууг цэвэрлэж, тоосыг арчсаны дараа, 0,5%, 1%, 2%, 5%-ийн хлорамин, 1%-ийн вирконы уусмал зэрэг ариутгах бодисоор норгосон алчуураар, бүх талбайг сайтар арчиж халдваргүйтгэнэ.

Байгууллага өдөрт 2-3 удаа, хичээлийн ээлж бүрийн өмнө, автобусыг шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө халдваргүйтгэл хийх шаардлагатай.

Агаарыг халдваргүйтгэх зорилгоор ариутгалын бодисоор норгосон даавуу алчуурыг дулаан үүсгэгчийн орчимд дэлгэж тавих, задгай амтай саванд хлорамины уусмалыг хийж тавих, мананцар үүсгэн цацаж хэрэглэж болно.

Агааржуулахдаа цонх, салхивчийг онгойлгох, агааржуулагч төхөөрөмж зэргээр 2 цаг тутамд 15-20 минутаар агаарыг сэлгэнэ.

Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариур, лифтын товчлуур зэргийг цаг тутамд халдваргүйтгэлийн уусмалаар норгосон алчуураар арчна .

Цэвэрлэгээ үйлчилгээ хийсний дараа гараа савандаж сайн угаагаад, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.

Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэхэд тохиромжтой халдваргүйтгэлийн бодис бол төрөл бүрийн хэлбэр /уусмал, шахмал, хуурай/ - ээр савлагдсан хлорамин нь өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талуудтай учраас байгууллага, үйлчилгээний онцлог, халдваргүйтгэх шаардлага зэрэгтээ зохицуулан хэрэглэж болно.

H1N1 вирусийн эсрэг зөвлөмж

Гэрээр хийх зарим эмчилгээний болох халдваргүйтгэл хийх

аргачилсан зөвлөмж

Ам хамар хоолойд утлага хийх зөвлөмж: Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2%-ийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.


Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний баннд суух зөвлөмж:

Саванд 36-38 хэмийн халуун 1 л ус, 2,0 грамм гич хийж хутгаж найруулаад, 2 хөлөө дүрж дээгүүр нь дулаан одъяалаар битүү бүтээж, 10-15 минут сууна.

Шилмүүст баннд суухдаа 10 л усанд 200 грамм шилмүүсний ханд хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут.

Дээрх байдлаар шүлмүүсний хандтай халуун усанд мөн адил хөл дүрж сууж болно. Хөлөө дүрсний дараа болон ваннд суусны дараа хөл, биеийг хуурай болтол арчиж, дулаан хувцаслах буюу орондоо хэвтэж, хүүхдийг өлгийдөнө. Өдөрт 1 удаа, 3-5-7 удаа давтаж болно.