Гэрээр хийх зарим эмчилгээний болох халдваргүйтгэл хийх
аргачилсан зөвлөмж
Ам хамар хоолойд утлага хийх зөвлөмж: Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2%-ийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.
Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний баннд суух зөвлөмж:
Саванд 36-38 хэмийн халуун 1 л ус, 2,0 грамм гич хийж хутгаж найруулаад, 2 хөлөө дүрж дээгүүр нь дулаан одъяалаар битүү бүтээж, 10-15 минут сууна.
Шилмүүст баннд суухдаа 10 л усанд 200 грамм шилмүүсний ханд хийнэ. Усны халуун 36-38 хэм, суух хугацаа 10-15 минут.
Дээрх байдлаар шүлмүүсний хандтай халуун усанд мөн адил хөл дүрж сууж болно. Хөлөө дүрсний дараа болон ваннд суусны дараа хөл, биеийг хуурай болтол арчиж, дулаан хувцаслах буюу орондоо хэвтэж, хүүхдийг өлгийдөнө. Өдөрт 1 удаа, 3-5-7 удаа давтаж болно.
0 comments:
Post a Comment