Pages

Thursday, November 5, 2009

Бид хэр том бэ?

Энэ цэнхэр гараг дээр 6 тэрбум хүн амьдардаг. Нэг нь та. Бидний их багын талаарх төсөөлөл янз янз. Том байшин, том машин, том Жагаа, жижиг цүнх, жижиг Жагаа, жижиг ширээ, олон хүн, хэдхэн навч гээд л... Тэгвэл дэлхий маань сансар огторгуйд хичнээн том болохыг хар да. Таны үсний 1 ширхгийн саяны нэг хэсэг дээр хэдэн тэрбум амьдрал байж болох вэ? Тэнд бас адилхан хайр дурлал, аз жаргал, зовлон гуниг, үхэл хагацал байж болох уу? Тэнд бас эрх, эрх чөлөө, шударга ёс хэрэгтэй болов уу? за болъёо. Ямар ч байсан цэнхэр гараг дээр хэрэгтэй л байна. Өнөөдөр дэлхий дээр 1 тэрбум хүн ядуусын хороололд амьдарч байна. Тэд гар гараасаа бариад зогсвол дэлхийг 41 тойрохоор урт цуваа болно. Дээр дээрээсээ зогсвол саранд хүрдэг 4 шаттай тэнцэхээр өндөр болно. Тэдгээр бүх хүмүүсийн зөрчигдсөн эрхийг arial mon 12 font-оор бичвэл хэдэн тэрбум А4 -ийн цаас хэрэг болох бол?

http://interestingfacts.w3ec.com/wp-content/uploads/2009/01/how-big-is-earth.jpg

0 comments:

Post a Comment